Шийдвэр нь хүлээгдэж буй өргөдөл

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

221(g) зүйлийн дагуу татгалзах гэдэг нь мэдээлэл дутуу эсвэл визний мэдүүлгийг үргэлжүүлж хянах зорилгоор саатуулахыг хэлнэ. 221(g)-ийн дагуу нэмэлт мэдээлэл шаардагдсаны үндсэн дээр таны визний шийдвэрийг түр хойшлуулсан бол ярилцлагын эцэст Консул энэ тухай танд мэдэгдэнэ. Консул танд бичиг баримтуудыг үргэлжүүлэн хянах болсноо эсвэл танаас нэмэлт мэдээлэл авч ирэхийг хүснэ.

Хэрэв нэмэлт мэдээлэл шаардлагатай бол консул тухайн мэдээллийг хэрхэн авчирч өгөхийг хэлж өгнө. Энэ тохиолдолд танд бичгээр мэдээлэл өгөх бөгөөд виз мэдүүлсэн өдрөөс хойш 12 сарын дотор шаардлагатай бичиг баримтыг та бүрдүүлж өгөх ёстой. Эргэж ирэхдээ визний хураамж дахин төлөх шаардлагагүй. 221(g) зүйлийн дагуу шийдвэр нь түр хүлээгдсэн визний мэдүүлэг нэг жилийн дараа 203(e) зүйлийн дагуу шууд хаагдана.

Хэрэв АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс танаас нэмэлт мэдээлэл, бичиг баримт шаардсан бол АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст бүрдүүлж өгнө.

Бусад мэдээлэл

Зарим визний мэдүүлгийг цаашид хянан боловсруулах шаардлагаар түр түтгэлздэг болно. Энэ тухай ярилцлагын төгсгөлд консул тухайн виз мэдүүлэгчид мэдээлдэг. Виз мэдүүлэгч тус бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хянан боловсруулах хугацаа янз бүр байна. Яаралтай нөхцөл байдлаас ( гэр бүлийн гишүүн хүнд өвдсөн, гэмтсэн болон нас барсан гэх мэт) бусад тохиолдолд ярилцлаганд орсноос эсвэл нэмэлт материал өгснөөс хойш 180 хоногийн дараа визний мэдүүлгийнхээ явцын талаар лавлана уу.

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэгч бол визний статусаа энд дарж шалгах боломжтой. Шалгахдаа ярилцлаганд орcoн газар болон өөрийн DS-160 маягтын дугаараа оруулаарай. Хэрэв та цагаачлалын виз мэдүүлэгч бол өөрийн өргөдлийн дугаарыг оруулна уу.