ЗАРИМ АНГИЛАЛЫН ВИЗ ОЛГОЛТЫН ХУРААМЖ БОЛОН ХУГАЦАА ХАРИЛЦАН ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2018 оны 12-р сарын 21-ний өдрөөс эхлэн доорхи ангиллын цагаачлалын бус виз олголтын хураамж болон хугацаанд өөрчлөлт орж байна. АНУ-ын иргэдийн доорхи ангилалын виз олголтонд Монгол Улсын Засгийн газраас гаргасан өөрчлөлтэй харилцан уялдуулж энэхүү өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд виз олголтын хураамж нэмэгдэж харин визний хүчинтэй хугацаа богиносож байгаа болно. Өмнөх хураамж /хүчинтэй хугацааг хаалтанд харуулав. Монгол улсын иргэдэд зориулсан виз олголтын хураамжийн бүрэн хүснэгтийг энд дарж үзнэ үү.

ЗАРИМ АНГИЛАЛЫН ВИЗ ОЛГОЛТЫН ХУРААМЖ БОЛОН ХУГАЦАА ХАРИЛЦАН ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Ангилал Виз олголтын хураамж Нэвтрэх эрх Хүчинтэй хугацаа
C1/D (Шинэ) $0 (Шинэ) Олон удаа (Шинэ) 12 Сар (Шинэ)
E2 $65 ($0) Олон удаа 36 Сар (36 Сар)
F1 $0 ($0) Олон удаа 36 Сар (60 Сар)
F2 $70 ($0) Олон удаа 36 Сар (60 Сар)
H4 $40 ($0) Олон удаа 36 Сар (36 Сар)
L1 $80 ($0) Олон удаа 36 Сар (36 Сар)
L2 $40 ($0) Олон удаа 36 Сар (36 Сар)
R2 $40 ($0) Олон удаа 36 Сар (36 Сар)

Хавай, Мэриланд дүүргийн шүүхээс гаргасан Ерөнхийлөгчийн 9645 захирамжийн тодорхой заалтуудыг сахиулахыг хориглосон анхан шатны шийдвэрийг АНУ-ын Дээд Шүүх 12-р сарын 4-ний өдөр зөвшөөрсөн болно. Иран, Ливи, Хойд Солонгос, Сомали, Сири, Йемен, Венесуэл улсын иргэдэд захирамжийн хориг, хязгаарлалт үйлчилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосноос авна уу.


2016 оны 11-р сарын нэгнээс эхлэн АНУ-ын визэнд нүдний шилтэй зураг хүлээж авахгүй болсныг мэдэгдэж байна . Зурагны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудаснаас авна уу: https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/photos.html


Хэрэв та АНУ-руу Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдаг улсын иргэн гэхдээ энэ програмд хамрагдахаа больсон бол АНУ-руу цагаачлалын бус визээр зорчих тохиолдолд төлөвлөсөн аялалын хугацаанаас наад зах нь гурван сарын өмнө та виз мэдүүлэх хэрэгтэй. Хэрэв таны аялал яаралтай биш болта цагаачлалын бус визны хураамжаа төлөөд DS-160 маягтыг ceac.state.gov/genniv/ цахим хуудаснаас бөглөн ярилцлагын цагаа товлоно. Хэрэв таны аялал яаралтай бол та яаралтай ярилцлагын цаг хүсэх боломжтой. Хүсэлт гаргахдаа өөрийн аялалын хугацаа болон өдрийг оруулах ба АНУ-ын Гааль, Хил Хамгаалах албанаас таны ESTA статусын талаар ирүүлсэн аливаа мэдээллийн хуулбарыг хавсаргана.

АНУ-руу Визгүй Зорчих Хөтөлбөрийн хоригууд болон цахим паспортын шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html цахим хуудсаас харна уу.


2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн АНУ-ын 10 жилийн хүчинтэй B1, B2 эсвэл B1/B2 визтэй БНХАУ-ын иргэд АНУруу зорчихын өмнө визний мэдүүлэг дэх хувийн мэдээлэл болон бусадмэдээллийгЦахим Виз Шинэчлэх Системд (ЦВШС) шинэчлэн оруулах шаардлагатай. Шинэчилсэн мэдээллийг хоёр жил тутамд эсвэл шинэ паспортболон шинээр B1,B2, B1/B2 виз авах тохиолдлуудад оруулна. www.EVUS.govцахимхуудсаар Цахим Виз Шинэчлэх Системд нэвтрэх боломжтой. ЦВШС-ийн төлбөр тогтоох хүртэл аялагчид уг системд төлбөргүй нэвтэрнэ. Дотоодын Аюулгүй Байдлын Албаболон Гааль, Хил Хамгаалалтын Алба нь аливаашинэ мэдээллийг www.cbp.gov/EVUSцахимхуудасаар дамжуулан виз эзэмшигчдэд хүргэх болно.

Mount Rushmore, South Dakota

АНУ-ын визний мэдээллийн үйлчилгээ авна уу. АНУ руу зорчих визний талаарх мэдээллийн мэдээллийн санд тавтай морилно уу. Энэ вебсайтаас та АНУ руу зорчих цагаачлалын болон цагаачлалын бус визүүд тэдгээрийн шалгууруудын талаарх мэдээллийг олж авна. Түүнчлэн визний мэдүүлгийн хураамж хэрхэн төлөх, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлэх визний ярилцлагын цаг хэрхэн товлох талаар мэдэж авна.

Энэ бол Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны визний мэдээллийн албан ёсны вебсайт.